Монголын гоо сайхны салбарын тэргүүлэгч, Үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик ХХК нь шинжлэх ухаанд суурилсан, олон жилийн судалгааны үр дүнд бий болсон Мойл брендийн үс ургалтыг дэмжих өндөр идэвхит үс арчилгааны багц бүтээгдэхүүнээ зах зээлд албан ёсоор танилцууллаа.
2026 оны 06 сарын 04ний өдөр зохион байгуулаглсан нээлтийн арга хэмжээнд 200 гаруй зочид, эрдэмтэн судлаачид, харилцагчид болон үсчин гоо сайхны салбарын төлөөллүүд оролцож, шинэ шийдэл бүхий багц бүтээгдэхүүний найрлага, технологи, хэрэглээний онцлогтой дэлгэрэнгүй танилцлаа.
Мойл брэндийн үс арчилгааны багц бүтээгдэхүүн нь 2017 оноос эхлэн тасралтгүй хэрэгжсэн судалгаа, туршилт, инновацын ажлын үр дүнд үс ургуулах өндөр идэвхит хандыг гаргаж авсан бөгөөд Монгол орны уламжлалт орц найрлагыг орчин үеийн шинэ технологтой хослуулан бүтээсэн гэдгээрээ онцлог юм.
Үсний ургалтыг дэмжиж, уналтыг зогсоох иж бүрэн багцын шийдэл
Монос Косметик ХХК нь үс ургалтыг дэмжих өндөр идэвхит хандаар зөвхөн нэг бүтээгдэхүүн хийж хязгаарлагдахгүйгээр хэрэглэгчдэд иж бүрэн шийдэл санал болгох зорилгоор:
- Үс ургуулах үйлчилгээтэй шампунь
- Үс ургуулж тэжээл өгөх үйлчилгээтэй ангижруулагч
- Серум зэрэг бүтээгдэхүүний
Үс уналт, сийрэгжилт, гэмтлийг олон талаас нь нөхөн сэргээх цогц шийдлийг МОЙЛ брэнд бий болгож байна.
Салбарын шилдэг эрдэмтдийн хамтын бүтээл
Энэхүү төсөлд анагаах ухаан, эм зүй, химийн салбарын доктор, профессор, судлаачид болон үйлдвэрлэлийн туршлагатай мэргэжилтнүүд хамтран ажилласан нь бүтээгдэхүүний шинжлэх ухаанч суурийг улам бататгасан байна.
Мөн бүтээгдэхүүний түүхий эд бэлтгэл, үйлдвэрлэлийн технологийг ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ болон МУИС-ийн судалгааны тэнхим, байгууллагуудтай хамтран хөгжүүлж, Улаанбаатар хот дахь технологийн паркад туршиж үйлдвэрлэлд оруулахад бэлэн болсон юм.
Үс ургуулах өндөр идэвхит багц бүтээгдэхүүний давуу
Үсний уналт, сийрэгжилт нь зөвхөн гаднаас арчлах асуудал биш бөгөөд хуйх, үсний уутанцар, тэжээлийн дутагдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Иймээс шампунь, ангижруулагч, серумын багц бүтээгдэхүүн нь үсийг угаахаас эхлээд ургалтыг дэмжих хүртэл бүх шатанд иж бүрэн үйлчилгээ үзүүлэх цогц шийдэл юм.
Үс ургуулах шампунь: Сульфат, SLS/SLES агуулаагүй зөөлөн шампунь нь хуйхыг цочроохгүйгээр цэвэрлэж, илүүдэл тослог болон бохирдлыг тэнцэртэй арилгана. Микробиомд ээлтэй Арц, Зэлэн зангуу, Халгай зэрэг найрлага нь хуйхны байгалийн хамгаалалтыг алдагдуулахгүй, харин тогтвортой орчныг бүрдүүлдэг. PH-BALANCED формул нь үсний угийг сулруулахгүйгээр уутанцрыг идэвхижихэд бэлтгэж, дараагийн арчилгааны бүтээгдэхүүний шингээлтийг сайжруулдаг.
Үс ургуулах ангижруулагч:Энэхүү бүтээгдэхүүн нь үсийг зөөлрүүлэхээс гадна илүү гүн түвшинд тэжээл өгдгөөрөө онцлог, Арц, Зэлэн зангуу, Халгай зэрэг ургамлын ханд нь хуйхны бичил эргэлтийг дэмжиж, усний уутанцрыг идэвхижүүлдэг бол минерал фермент комплекс, B6, пантенол зэрэг найрлага нь үсний ширхэгийг бэхжүүлж, хугарал гэмтлийг багасна. Тиймээс үсийг хүнд хатуу болгохгүйгээс гадна тослогжуулахгүй мөн өнгөтэй будсан үсэнд ч аюулгүй юм.
Үс ургуулах серум: Серум нь үс арчилгааны хамгийн идэвхитэй хэсэг бөгөөд үсний уналтын шалтгаанд шууд нөлөөлнө. Фосфолипид суурьтай технологи нь идэвхит бодисыг үсний уутанцарт гүн хүргэж, патентлагдсан ургамлын хандууд нь уутанцрыг үйл ажиллагааг сэргээдэг.
Багц бүтээгдэхүүнийг хамтад нь хэрэглэснээр хуйхны тослог арилж, чийгийн тэнцвэр сайжирч, цусны эргэлт идэвхижин, үсний уутанцар илүү сайн тэжээл авч эхэлнэ. Үүний үр дүнд үсний уналт багасч, илүү бат бөх, өтгөн, эрүүл ургалттай үснүүд нэмэгдэх юм. Тогтмол хэрэглээ нь үсийг үндсээр нь эрүүлжүүлж, урт хугацааны бодит үр дүн өгдөг.
Мойл брендийн багц бүтээгдэхүүн 2026.06.04ны өдөр нээлтээ хийснээр бүх орон даяар худалдаалж эхлэлээ.
Монос эмийн сан 1800-1883, 7737-3737 https://monoscosmetics.mn/mn









