GMP үйлдвэр

Олон улсын GMP стандартын шаардлага хангасан жишиг үйлдвэр

Үйлдвэрийн тухай

Үндэсний үйлдвэрлэгч компани нь түүхэн урт аяллын замдаа олон улсын GMP стандартад нийцсэн Монголын хамгийн том гоо сайхны үйлдвэрийг 2019 оноос бүтээн байгуулж, 2021 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулж байсан түүхтэй.

GMP /Good Manufacturing Practice/ буюу үйлдвэрлэлийн зохистой дадал гэдэг нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандарт шаардлага юм. GMP буюу Үйлдвэрлэлийн зохистой дадал гэдэг нь үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.

Өөрөөр хэлбэл чанарыг нь шалгаж баталгаажуулж байгаа олон улсын систем бөгөөд /QC+QA/ чанарын хяналт+ чанарын баталгаажилт гэсэн хэсгээс тогтоно. Тиймээс хэрэглэгчид GMP стандарт хангасан үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ эргэлзэх хэрэггүй, аюулгүй бүтээгдэхүүн гэдэгт итгэлтэй байж болно.