100% байгалийн гаралтай бие арчилгааны органик брэнд
2018 оноос 100% байгалийн гаралтай бие арчилгааны “МОЙЛ” брэндийг Монголын гоо сайхны зах зээлд нэвтрүүлсэн. Одоогоор “МОЙЛ” брэнд нь 10 нэр төрлийн 40 гаруй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргаад байна. Мойл брэнд нь Монгол орны шимт хөрсөнд боловсорсон жимс, жимсгэнэ, зөгийн бал, эрүүл мэндэд ач тустай олон төрлийн ургамал, эфирийн тос зэрэг цэвэр байгалийн гаралтай түүхий эд ашиглан нэг бүрчлэн гар аргаар сэтгэлээ шингээн үйлдвэрлэдгээрээ онцлогтой.








