Монгол Оюун Санааг дэлхийд таниулах уриатай үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн МОНОС ГРУПП-ийн үйлдвэрлэлийн цогцолбортой Австри, Беларусь, Франц, Сингапур, Вьетнам зэрэг нийт 20 гаруй улс оронд Монгол Улсыг төлөөлөн ажиллах онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар хүрэлцэн ирж танилцлаа.

Айлчлалын үеэр элчин сайд нар судалгаа шинжилгээ, эм, гоо сайхан, эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, холбогдох асуудлаар санал солилцож, олон улсын зах зээл дэх хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол уламжлалт орц найрлагыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан, олон улсын чанар стандартын өндөр түвшинд үйлдвэрлэл явуулж буй Монос Группийн харьяа үйлдвэрийн 3 компанитай биечлэн танилцсан элчин сайд нар сэтгэгдэл өндөр байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Монос групп нь эм, гоо сайхан, эрүүл мэндийн хүнсний чиглэлээр дотоодын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын зах зээлд нэвтрэх стратегиа идэвхтэй хэрэгжүүлж буй бөгөөд энэхүү айлчлал нь Дэлхий дахинд Монгол брэнд бүтээгдэхүүнийг гаргах, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болсон юм.