Зуны улиралд нарны туяа UV туяа, агаарын хуурайшилт, хөлс, тоос шороо зэрэг нь үс болон хуйханд илүү их ачаалал өгдөг. Үүнээс болж үс хуурайших, салаалах, өнгөө алдах, хуйх тослогтож загатнах зэрэг асуудлууд түгээмэл үүсдэг. Тиймээс улиралдаа тохирсон зөв арчилгаа хийх нь эрүүл, гялалзсан үсний үндэс болдог.

Биомон шампунь нь ургамлын хандтай найрлагаараа хуйх болон үсийг зөөлөн цэвэрлэж, өдөр тутмын арчилгаанд тохиромжтой. Үсийг хэт хуурайшуулахгүйгээр арчилгааг хийхэд тусална.

1.       Үсээ зөв угаах нь хамгийн чухал

Зуны улиралд хөлс, тослог ялгаралт нэмэгддэг тул хуйх амархан бохирддог. Гэхдээ өдөр бүр угаах нь эсэргээрээ хуйхны тослогийг улам ихэсгэж болзошгүй.

Иймээс:

·         Бүлээн усаар угаах

·         Хуйхаа хэт хүчтэй үрэхгүй байх

·         Өөрийн хуйхны онцлогт тохирсон шампунь хэрэглэх нь чухал байдаг.

Биомон шампунь нь ургамлын хандтай найрлагаараа хуйхыг зөөлөн цэвэрлэж, өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.

2.       Нарны туяанаас үсээ хамгаалаарай

Арьс шиг үс ч бас UV туяанд өртөж гэмтдэг. Нарны нөлөөгөөр:

·         Үс хуурайших

·         Өнгөө алдах

·         Салаалах

·         Хугарамтгай болох эрсдэлтэй байдаг.

Тиймээс гадаа удаан явах үед малгай өмсөх, шүхэр хэрэглэх зэрэг үсээ удаан хугацаанд шууд наранд байлгахгүй байхыг зөвлөж байна.

3.       Чийгшүүлэх арчилгааг үсэндээ нэмээрэй

Зуны улиралд үс гаднаас чийгээ амархан алддаг тул зөвхөн шампуниар хязгаарлахгүйгээр

·         Ангижруулагч тогтмол хэрэглэх

·         Үсний маск

·         Үсний чийгшүүлэх серум зэрэг бүтээгдэхүүнийг үс арчилгааны routine-даа нэмэх хэрэгтэй.

Чийгшүүлэх арчилгааг нэмж хэрэглэснээр үс илүү зөөлөн, илүү гялалзсан, самнахад амар болдог.

4.       Үсний индүү болон сэнсний хэрэглээ буюу heat styling-аа багасгаарай.

Зуны халуун дээр нэмээд индүү, сэнс тогтмол хэрэглэх нь үсийг илүү ихээр гэмтээдэг.

·         Natural styling хийх буюу үсний тайралтаа хийлгэхдээ индүүдэх, сэнсдэх шаардлагагүй тайралт хийлгэх.

·         Low heat ашиглах буюу сэнс, индүү хэрэглэхдээ аль болох бага темпратурт ашиглах.

5.       Үсний эрүүл байдал дотроосоо эхэлдэг.

·         Омега агуулсан хүнс хэрэглэх нь үсний эрүүл ургалтад дэмжлэг болдог.

Өдөр тутмын үс арчилгаандаа ургамлын хандтай BIOMON шампуниа сонгоод зуны турш эрүүл, торгомсог үстэй зуныг дурсамж дүүрэн өнгөрүүлцгээе.