Язралт буюу stretch mark нь олон хүнд тохиолддог арьсны өөрчлөлт бөгөөд жирэмслэлт, жингийн огцом өөрчлөлт, өсөлтийн үе, булчингийн хэмжээ хурдан нэмэгдэх зэрэгтэй холбоотой үүсдэг. Энэ нь өвчин биш бөгөөд арьсны дунд давхаргын коллаген, эластин утаснууд сунах үед бий болдог. Судалгаагаар хүмүүсийн 50–90% нь амьдралынхаа тодорхой үед язралттай болдог байна.
Гэрийн нөхцөлд язралтаас салах аргууд:
1. Биеийн арьсыг тогтмол гуужуул.
Биеийн гуужуулагч тогтмол хэрэглэснээр биеийн үхэжсэн арьсыг гуужуулан арьс шинэчлэгдэх үйл явцыг дэмжих үйлчилгээтэй. Кофены үр агуулсан гуужуулагч нь язралтын сорвийг бүдгэрүүлдэг байна.
2. Арьсаа тогтмол чийгшүүлэх
Хуурайшсан арьс уян хатан чанараа амархан алддаг. Өдөр бүр чийгшүүлэгч тос, биеийн тос эсвэл тэжээллэг бүтээгдэхүүн хэрэглэснээр арьс зөөлөн, уян хатан байхад дэмжлэг үзүүлдэг. Чийгшүүлэлт нь язралтыг арилгахгүй ч харагдах байдлыг багасгахад тусалж болно.
3. Коллагеныг дэмждэг найрлага сонгох
Бие арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо дараах найрлагуудыг анхаараарай:
- Гиалуроны хүчил
- Ретинол
- Центелла азиатика (Centella Asiatica)
- Витамин A, C, E
- Ши самрын тос
Анхаарах зүйл: Жирэмсэн үед ретинол агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.
4. Биеийн зөөлөн массаж хийх
Хуурай сойзоор язралтын тосоо өдөрт 3-5 мин зөөлөн массажлах нь цусны эргэлтийг дэмжиж бүтээгдэхүүний шингэлтийг нэмэгдүүлэн язралтыг бүдгэрүүлэхэд гол нөлөө үзүүлдэг.
Өдөр тутамдаа тогтмол арчилгаа хийснээр язралт бүрэн арилах боломжтой. Та байгалийн гаралтай МОЙЛ брэндийн язралтын эсрэг бүтээгдэхүүнийг хэрэглэж эрүүл, чийглэг биеийн арьстай болох боломжтой.









