Үс уналт нь дэлхий даяар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамгийн түгээмэл үсний асуудлуудын нэг бөгөөд гоо сайхны салбарын хэрэглэгчдийн санаа зовдог асуудлын эхний байруудад тогтмол жагсдаг. Тэгвэл үс уналтын талаар хүмүүс дараах зүйлсийн талаар мэддэггүй байна.
1. Стресс үс уналтыг хэдэн сарын дараа өдөөдөг.
Хүчтэй стрессийн дараа үс шууд унадаггүй. Ихэнхдээ стрессээс хойш 2–3 сарын дараа үс олноороо унаж эхэлдэг тул хүмүүс шалтгааныг нь холбоход хэцүү байдаг.
2. Үс хамгийн хурдан ургадаг эдүүдийн нэг.
Ясны чөмөгний эсүүдийн дараа үсний уутанцрын эсүүд бие махбодод хамгийн хурдан хуваагддаг эсүүдийн тоонд ордог. Дунджаар үс сар бүр 1–1.5 см ургадаг.
3. Эмэгтэйчүүд ч халцарч болно.
Үс шингэрэх асуудал зөвхөн эрэгтэйчүүдэд тохиолддог гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэвч эмэгтэйчүүдийн дунд ч үс шингэрэлт, халцрал өргөн тархсан бөгөөд нас ахих тусам эрсдэл нэмэгддэг.
4. Хоолны дэглэм барих үед үс ихээр унах эрсдэлтэй.
Хэт хурдан жин хасах, уураг болон амин дэмийн дутагдалд орох нь үсний ургалтыг удаашруулж, уналтыг нэмэгдүүлдэг.
5. Нойтон үс илүү эмзэг байдаг.
Үс нойтон үедээ сунаж, амархан тасардаг. Тиймээс нойтон үсийг хүчтэй үрэх, ширүүн самнах нь үсний гэмтлийг нэмэгдүүлдэг.
6. Хуйхны эрүүл мэнд үсний ургалтад шууд нөлөөлдөг.
Хэт тослог, хуурай, үрэвсэлтэй эсвэл хагтай хуйх нь үсний хэвийн ургалтыг саатуулж болзошгүй. Эрүүл хуйх нь эрүүл үсний үндэс болдог.
Үс уналт нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг байгалийн бөгөөд түгээмэл үзэгдэл юм. Гэхдээ эрүүл хооллолт, хангалттай нойр, стрессийн зөв менежмент, зөв арчилгаа нь үсний эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй арга билээ. Үсээ зөв арчилж, биеийнхээ дохиог анхаарч чадвал үс уналтын эрсдэлийг бууруулах боломжтой.
Мойл брэндийн 10 жилийн судалгааны үр дүнд гарган авсан 100% байгалийн гаралтай Үс Ургалтыг дэмжиж, Уналтыг Зогсоох үсний сет нь 90 хоногт үсийг эрүүл бат бөх болгож, хуйхыг эрүүлжүүлэн Уналт, халзралтыг багасгах болно.
Та өөрт ойр байрлах:
-Монос эмийн сангийн салбарууд болон
-Goto market 2 давхарт Monos Beauty
-Имарт - Сансар 2 давхарт Monos Beauty
-Имарт - Хан-Уул 2 давхарт Monos Beauty
-УИД 1 давхарт Monos Beauty салбаруудаас худалдан авах боломжтой.









