Үс арчилгааны бүтээгдэхүүн
Биомон шампунь нь халгайн, ганга, чихэр өвсний ханд зэрэг Монголчуудын эртнээс эмчилгээ, гоо сайхандаа хэрэглэж ирсэн байгалийн ургамлуудыг агуулдгаараа онцлог. Тус брэнд 1997 онд “Гялбаа”, “Сувд” нэртэйгээр анхны бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулж, 2010 онд шинэчлэгдэн Биомон нэрээр халгайн болон чихэр өвсний хандтай шампуниудыг худалдаанд гаргасан. Улмаар БНХАУ, Япон улс руу экспортод гарч, савлагаагаа шинэчилсэн бөгөөд 2021 онд ангижруулагчийн төрлөө нэмсэн. 2024 онд шампунийн нэршлээ илүү ойлгомжтой болгож Үс ургуулах, Хагны эсрэг, Тэжээлийн шампунь болгон шинэчилсэн.
Шүүлтүүр
⏳ Уншиж байна...









