Бидний тухай

Олон улсын стандартыг хэрэгжүүлэгч, монголын гоо сайхны тэргүүлэх компани

Алсын хараа
Бид Монголын гоо сайхны бүтээгдэхүүний дүр төрхийг тодорхойлно.
Эрхэм зорилго
Бид уламжлалт орц найрлагыг ашиглан инноваци, дэвшилтэт технологи шингэсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж салбараа манлайлна.
Бизнес
Бид чанартай үндэсний гоо сайхны брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Монос эмийн сан болон 4000 орчим цэг худалдааны төвүүдээр Монголын хэрэглэгчдэдээ хүргэж, 2024 оноос өөрсдийн брэндийг албан ёсоор төв ази тэр дундаа БНКиргиз улсад амжилттай худалдан борлуулж байна.
Чанарын бодлого
Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг дээдлэн холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд дэвшилтэт, технологи мэдлэгт, тулгуурлан чанартай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллана.

“Та бүхний итгэл бидний хамгийн үнэтэй урам билээ”

Та бүхэнд Монос Косметик компанийн нийт хамт олны өмнөөс мэндчилье. Бид Монгол улсын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй тууштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний гол зорилго бол зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх бус хэрэглэгчдийн амьдралын чанарыг сайжруулж өдөр бүрт нь итгэл, урам зориг нэмэх явдал юм.
Э.Дагвабаасансүрэн
Монос Косметик ХХК-ийн
Гүйцэтгэх захирал

Бидний тухай

Монос Косметик ХХК нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, монгол хүний гоо сайхныг найдвартай хамгаалах бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 1990 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус компани нь Монос Группийн Эм судлалын хүрээлэн болон олон улсын гоо сайхны судалгаа, шинжилгээний лабораториудтай хамтран судалгаа, хөгжлийг тасралтгүй хэрэгжүүлж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн.

Монголчуудын уламжлалт гоо сайхны мэдлэг, байгаль цаг уурын өвөрмөц онцлогт нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсний дотор Барагшун, Гүүний саам, Чацарганатай Биомон арьс арчилгааны иж бүрдэл нь Дэлхийн оюуны өмчийн алтан медалиар шагнагдсан амжилттай.

Монос Группийн ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын гоо сайхны салбарын хөгжилд манлайлан оролцож, шинэ технологийг эх орондоо нэвтрүүлэх, арьс арчилгааны олон төрлийн анхдагч бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Мөн GMP стандартын анхны үйлдвэрийг байгуулснаар үндэсний гоо сайхны үйлдвэрлэлийн хөгжил, өнгө төрхийг тодорхойлж ирсэн юм.

1990 он
Монос Косметик ХХК үүсгэн байгуулагдав. /Монголын хамгийн том гоо сайхны үйлдвэр үүсгэн байгуулагдав. Марал Булга тос үйлдвэрлэж эхлэв/
1997 он
Биомон арьс арчилгааны цуврал гарлаа. /Гүүний саам, Чацаргана, Барагшунтай гоо сайхны бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлэв/
2003 он
93% ийн зуун наст ургамлын хандтай Алое брэндийн технологи нэвтрүүлэн үйлдвэрлэж эхлэв.
2003 он
Биомон цуврал Олон улсын үзэсгэлэнгээс ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН шагнал хүртэв.
2004 он
Биомон арьс арчилгааны цуврал Дэлхийн оюуны өмчийн алтан медаль хүртлээ.
2007 он
Биоген үрчлээний эсрэг Монголын анхны гоо сайхны багц бүтээгдэхүүн,
2007 он
Биомон шампунийн зэргийг технологийг хөгжүүлж зах зээлд амжилттай нэвтрүүлэв.
2010 он
Санитас брэнд зах зээлд амжилттай нэвтэрч, хэрэглэгчдэд таашаагдсан бүтээгдэхүүний тоо нэгээр нэмэгдлээ
2016 он
БНСУ-ын Daegu Hany University хамтын ажиллагааг эхлүүлэв.
2016 он
Хонины сүүлэн тостой хүүхдийн цоо шинэхэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргав.
2017 он
ISO 9001:2015 чанарын менежментийг тогтолцооны стандартыг хэрэгжүүлж эхэллээ.
2019 он
МОЙЛ 100%-ийн органик бүтээгдэхүүний брэнд шинээр хөгжүүлэн гаргалаа.
2020 он
ISO 14001:2015 байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.
2021 он
Монголдоо анхдагч олон улсын GMP стандарт хангасан гоо сайхны жишиг үйлдвэрийг ашиглалтад оруулав.
2022 он
ISO 22716:2007 гоо сайхны GMP стандартыг олон улсын Intertek байгууллагаар баталгаажууллаа.
2023 он
Биомон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг шинэчлэн байгальд ээлтэй рэффил савлагаатай болгов.
2024 он
Бүгд Найрамдах Киргиз улсын томоохон эмийн сан болох Лекарьтай гэрээ байгуулж Монос Косметик компанийн гоо сайхны бүтээгдэхүүний экспортыг албан ёсоор эхлүүлэв.
2025 он
Мойл брэндийн дараах 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэв.

Мэдээ мэдээлэл