Монголын хамгийн том гоо сайхны үндэсний үйлдвэрлэгч
Монос Косметик ХХК нь Монголын гоо сайхны салбарын анхдагч ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд 1990 оноос хойш тасралтгүй 35 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол орны ховор, биологийн идэвхт орц найрлагуудыг шингээсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ирсэн. Одоогийн байдлаар 11 брэндийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг олон улсын шаардлага хангасан GMP стандартын үйлдвэрт үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна.









