GMP стандарт нь зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд аюулгүй байдалд чиглэсэн байдаг бол ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоо нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд цэгт нь хүргэнэ гэсэн зорилготой буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурлан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад чиглэсэн стандарт юм.
ISO14001:2015 байгаль орчны менежментийн тогтолцооны нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцдаа байгаль орчинд сөрөг нөлөөгүй, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авах, хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах зэрэгт анхааран ажиллахад чиглэсэн байдаг.
Энэхүү гурван стандартыг цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр лаборатори чанар хяналтаар баталгаажсан аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид хүргэдэг, байгаль орчиндоо ээлтэй хог хаягдал болон сөрөг нөлөөллийг бууруулсан тогтвортой үйлдвэрлэл явуулж буйн баталгаа юм.
Дотоод хяналтын лабортори
Монос Косметик” ХХК нь гоо сайхны бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргахад зориулан дотоод хяналтын лабораториудыг үе шаттайгаар ашиглалтанд оруулсан.
2021 онд хими, 2023 онд микробиологийн лабораториудыг орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглон, ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа явуулж байна.
Гоо сайхны бүтээгдэхүүний чанарыг үнэлэхдээ химийн 8 үзүүлэлт, микробиологийн 11 үзүүлэлтийн хүрээнд батлагдсан монгол улсын/ MNS/ болон /ISO/ стандарт арга, аргачлалын дагуу нарийн мэдрэмжит багаж тоног төхөөрөмж, мэргэшсэн боловсон хүчний нөөцөд тулгуурлан шинжилгээг үнэн зөв бодит үр дүнг гарган баталгаажуулж байна.
Түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнийг цуврал бүрээс дотоод хяналтын хими микробиологийн лабораторт болон ХАБҮЛЛ-д жилд 2-удаа шинжилгээнд хамруулж баталгаажуулан ажилладаг төдийгүй ХАБҮЛЛ -аас жил бүр зохион байгуулдаг шинжээч нарын ур чадварын сорилтонд хамрагдаж өөрсдийн ур чадварыг баталгаажуулан ажиллаж байна.