Улирал бүхэн хүний үсэнд өөр өөрөөр нөлөөлдөг. Монгол хүмүүсийн хувьд байнга цаг агаарын хэмийн огцом өөрчлөлтийг тэсвэрлэх хэрэгтэй болдог. Ялангуяа +40 хэмээс -40 хэмийн халуун хүйтэнд зохицож амьдардаг монгол хүмүүсийн хувьд үсээ улирал бүрд өөр өөр үсний арчилгаа шаарддаг. Сэрүүний улиралд үсэндээ анхаарч, дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

·         Долоо хоногт нэг удаа хуйх цэвэрлэгээг хийж хэвшээрэй.

·         Нойтон үстэй гадна гарч хэрхэвч болохгүй. Толгойны өвчинтэй болохоос гадна, үс хугарах аюултай.

·         Химийн бодис ихээр агуулсан шампунь үсийг цахилгаанжуулж, хуурайшуулдаг учир өвөлд аль болох ургамлын ханд агуулсан шампунь сонгоорой.

·         Ангижруулагчаар үсээ хамгаал: Ийм хамгаалалт үс, хуйханд маш сайн тэжээл, бас салхи, хүйтний хамгаалалт болж өгнө. Өвлийн сарын хүйтэн хуурай цаг агаар үсийг ердийнхөөс илүү гэмтээж, хугарамтгай, ширүүн, бас өнгөггүй болгоно. Ялангуяа үсээ индүүдэж, эсвэл хими хийлгэсэн бол тэжээлийн тос түрхэж, гадагшаа гарахдаа малгай заавал өмсөж байх хэрэгтэй.

·         Хуурай агаарын нөлөө: Үсээ угаасан бол гадагшаа гарах гэж яарах хэрэггүй. Нойтон үс хүйтэнд хөлдөж, улам хугарамтгай болно. Үсээ сэнсдэхдээ халуун уураар биш хүйтнээр нь үлээлгэж бай. Халуун уур шампунь болон ангижруулагчийн үйлчилгээг алга болгодог.

·         Үсээ угаасан бол байнга хатааж байгаарай. Нойтон үстэй унтах юм бол үсний чийг алга болж, хугарамтгай болж, үс хуурайшдаг.

·         Үсээ өдөр бүр угаах нь муу гэж та хаа нэгтэйгээс сонсож байсан уу? Тэгвэл энэ нь үсийг гэмтэхэээс хамгаалж байдаг ба тослогийг өдөр бүр угааснаар хуурайшиж хугарахад хүргэдэг байна.

УРГАМЛААР ҮСЭЭ УГААЯ...