Хүйтний улирал, ширүүн салхий таны арьсыг хэзээ ч өршөөхгүй. Хүрээлэн байгаа гадаад орчны бохирдлууд нь таны арьсны төрөлх гэрэл гэгээг үгүй хийж, арьсыг тослог, өнгө муутай, батга гарамтгий болгодог байна. Харин хүйтний улиралд арьсаа хэрхэн арчлах талаар сайтар уншиж ойлгоод ягштал биелүүлвэл эрүүл сайхан арьстай хэвээр байх болно.
Нарнаас хамгаалах тосыг түрхэхгүйгээр арьсаа хамгаална гэсэн ойлголт үгүй!
Нарнаас хамгаалах тосыг бүх улиралд тогтмол хэрэглэж хэрэгцээт хамгаалалтыг авна. Үүний тулд нарны тосыг зөв түрхэж, хэрэглэх аргуудыг мэддэг байх ёстой.
- Нарны тосыг арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд буюу серум, чийгшүүлэгч тосны араас хэрэглэнэ. Нарны тосоо түрхээд 3-5 минут шингээсний дараа праймер /primer/, крем /foundation/ зэрэг нүүр будалтын бүтээгдэхүүнээ ашиглаарай.
- Гадны нөлөөнөөс арьсаа хамгаалахын тулд антиоксидантаар баялаг серумыг нарнаас хамгаалах тосны өмнө хэрэглээрэй. Энэ нь арьсыг гадны бохирдол, хүрээлэн буй орчны нөлөөллөөс хамгаалахад тусалдаг.
- Энгийн мэт санагдаж болох ч нүүрнээс гадна ил гарсан арьсны бусад хэсгүүдэд нарнаас хамгаалах тосыг түрхэх хэрэгтэй. Бидний тоодоггүй биеийн хэсгүүд болох чихний дээд хэсэг, нүдний эргэн тойрны нимгэн арьс зэрэг нь хамгийн их анхаарч, арчлах шаардлагатай хэсгүүд байдаг.
- Нарны тос түрхсэн бол хувцас өмсөхөө түр азнаарай. Хувцас өмсөх явцад түрхсэн нарны тос хувцсанд арчигдах аюултай тул нарны тосыг арьсанд бүрэн шингэж дуустал хүлээхийг зөвлөж байна.
Алое хэрэглэвэл түлэгдсэн арьсыг ч эмчилдэг
Хэрэв та санамсаргүй байдлаар арьсаа гэмтээж, эмзэгшүүлсэн чтүүнийгээ мэдээгүй өнгөрчихсөн байж болох юм, гэхдээ аль болох мэдсэн даруйдаа арга хэмжээ авах нь зүйтэй. Эмзэгшсэн хэсгийн арьсан дээpээ ямар нэгэн юм түрхэхээсээ өмнө хүйтэн усаар сайтар угаагаарай. Цэвэр зуун настын ханд түрхээрэй дараа нь. Мөн хүйтэг агаар сархинд ил гарахаас сэргийл, зайлшгүй гарах тохиолдолд нүүр гар биеийн арьсаа хамгаалахуйц хувцас өмсөөрэй.
Алое гүн чийгшүүлэх тоник
Арьсанд ямарваа нэгэн харшил өгөхгүй эмзэгшилт, хуурайшилт өгсөн арьсанд түрхэхэд хурдан хугацаанд тайвшруулах үйлчилгээтэй.
Алое чийгшүүлэх тос

Арьсанд ямарваа нэгэн харшил өгөхгүй эмзэгшиж хуурайшсан арьсанд түрхэхэд хурдан хугацаанд тайвшруулах үйлчилгээтэй.
Ус сайн уу
Хэрэв биед чинь шингэн дутагдвал арьс тань хуурйшиж эхэлнэ. Тиймээс их хэмжээгээр ус уух хэрэгтэй. Ус уухын олон сайн талууд байдаг. Мөн ус их ууснаар хялгасан үрчлээ үүсдэггүй байна
Арьсаа аль болох сайн арчлаад гэрээсээ гарах
Хүйтний улиралд арьсыг чийгээр байнга хангах хэрэгтэйгээ мартуузай. 7 хоногт дор хаяж 3 удаа маш сайн чийгшүүлэх маск тавь. Оройн цагаар нүүрээ эхлээд сайтар цэвэрлэчихээд, маскаа тавьж арьсаа чийгээр хангаж, тайвшруулаарай. Хуурайшилт, батгажилт ба тослогжилт гээд арьсны бүх төрлийн асуудалд маск тустай. Та оройдоо 10-хан минутыг л маск тавихдаа зориулж , стресс, ядралтаа бүгдийг мартан, сайхан арьсаа хадгалж үлдээрэй.
Нарны тос нь арьсны гадаргуу дээр чийглэг бүрхүүл үүсгэж, тосноос илүү тэсвэртэй болдог.








