Манай компани 2017 оноос хойш БНСУ-ын гоо сайхны сургууль, R&D лаб-ууд, гоо сайхны түүхий эд үйлдвэрлэгч компаниудтай байнгын хамтын ажиллагаатай туршлага судлах, хамтран бүтээгдэхүүн хөгжүүлэх, гоо сайхны түүхий эд татан авах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Бид бүтээгдэхүүнүүдээ гоо сайхны ШУ-ы судалгаа хөгжүүлэлтийн сүүлийн үеийн судалгааны арга зүй, орц найрлагын томъёо, технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Үүнд:
2017 оноос эхлэн БНСУ-ын Daegu Haany University-тэй хамтран 13 нэр төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлсэн бол 2021 оноос эхлээ БНСУ-ын гоо сайхны судалгаа хөгжүүлэлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч N&N LLC-тэй хамтран ажиллаж байна. Мөн бид БНСУ, БНХАУ, БНТурк улсын гоо сайхны түүхий эд үйлдвэрлэгч компаниудтай олон жилийн хамтын ажиллагаатай ажиллаж байна.